Шинэ төрлийн "Covid 19" өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс манай улс БНХАУ-ын хилийн автозамын боомтуудаар нүүрс, газрын тосны тээврийг /2020.02.10/ Улсын онцгой комиссын хурлаар 03-р сарын 02-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Мөн боомтуудаар нүүрс, газрын тосны тээврийг нэгдсэн удирдлага зохицуулалтад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээврийн галт тэрэг, төмөр замын ажилтан зүтгүүрийн бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, ариутгал халдваргүйтэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байр бэлтгэх жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах үүргийг хоёрдугаар сарын 20-нд тус тус гаргасан. Харин Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар БНХАУ руу гаргах нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх шийдвэрийг бэлтгэл, нөхцөл хангаагдаагүй тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлууллаа.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин: "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байгааг" хэллээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай