Дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагын нэг болох HSBC 35 мянган ажлын байрны цомхтголыг явуулна гэдгээ зарлаад байна. Тус банкны орлого огцом буурсантай холбогдуулан ийм шийдвэр гаргахад хүргэжээ.
2019 онд HSBC банкны орлого 33 хувиар буурсан байна. Тус банкны татвараас өмнөх орлого 2018 онд 20 тэрбум ам.доллар хүрч байсан бол 2019 онд 13.3 тэрбум ам.доллар болж огцом унажээ. Өнгөрсөн мягмар гарагт тус банкны Лондонгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 6 хувиар мөн буурсан байна.
Ийнхүү санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй "HSBC" банк олон улсын хэмжээн дэх ажиллах хүчнийхээ тоог 15 хувиар бууруулахаар төлөвлөж байгааг мягмар гарагт мэдээлжээ. Ирэх гурван жилийн хугацаанд ажилчдынхаа тоог 200 мянга болгох талаар тус банкны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. Үүнээс гадна HSBC банк үйл ажиллагааныхаа чиглэлд эрс өөрчлөлт оруулах төлөвтэй байна.
Ирэх жилүүдэд тус банк АНУ, Европ гэхээс илүүтэй Ази болон Ойрхи Дорнодод бизнесээ хөгжүүлэхэд илүү их анхаарал хандуулан ажиллахаар зорьж байна. Энэхүү өөрчлөн, шинэчлэлтийг явуулахад зардал 2022 онд 7.2 тэрбум ам.долларт хүрэхээр байна. HSBC банкны ихэнх ашиг нь Азийн орнуудаас орж ирж байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай