Америкийн Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж буй Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блүүмберг сонгуулийн кампанит ажилдаа нийт 409 сая ам.доллар зарцуулсан байна.
64.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй, өдгөө 78 настай Блүүмберг сонгуулийн сурталчилгаагаа хувийн хөрөнгөөрөө санхүүжүүлж байгаа бөгөөд сонгогчдоос хандив аваагүй гэж "Reuters” агентлаг Холбооны улсын Сонгуулийн хорооны мэдээллээс иш татан уламжилжээ.
Монмутын Их сургуулийн судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Блүүмберг одоогоор Ардчилсан намыг дэмжигч сонгогчдын дунд нэр хүндээрээ гуравдугаарт бичигдэж байна. Санал асуулгад оролцогчдын 13 хувь нь түүнийг дэмжиж байгаа бол 24 хувь нь Вермонт муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдсон Берни Сандерсыг, 17 хувь нь АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байденыг дэмжжээ. Хоёрдугаар сарын 16-наас 19-ны хооронд явуулсан санал асуулгад 570 хүн оролцсон байна.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна