Хятад улсын холбогдох удирдлагууд хүмүүсийг гэрт нь тусгаарлах шийдвэртээ эргэлзэж эхэлжээ. Учир нь гэртээ тусгаарлагдаад байсан нэг гэр бүлийн 4 гишүүн COVID-19 буюу коронавирусээс болж амь насаа алдсан тохиолдол гарчээ. “Straits Times” эх сурвалжийн мэдээлж буйгаар, коронавирусын өвчтөнүүд ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлэг болон эмнэлгийн ажилтнуудад дарамт учруулалгүй гэртээ өөрсдийгөө тусгаарлана гэдгээ холбогдох газарт өмнө нь мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч гэртээ тусгаарлагдах нь гэр бүлийн гишүүдэд ахуйн эд хогшлоор дамжин вирусын халдвар авах, ноцтой халдварыг эмчилгээ хийлгүүлж чадалгүй авах өндөр эрсдэлтэй талаар Уханий Хуажон Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн профессор хэлсэн байна.
Энэ магадлал ч батлагдсан. Саяхан Уханьд амьдардан нэг гэр бүлийн 4 гишүүн шинэ коронавирусээс болж таалал төгсчээ. 55 настай Chang Kai өнгөрсөн баасан гаригт COVID-19 вирусээс таалал төгссөн бол, түүний өмнө эцэг эх нь мөн уг вирусын халдвараас болж таалал төгсөөд байсан юм. Түүний аавд анх вирусын шинж тэмдэг нэгдүгээр сарын 25-ны өдөр илэрчээ. Тэр аавыгаа дагуулаад Уханий цөөн хэдэн эмнэлгүүдээр явсан ч, орны хомсдолд орсон учраас хүлээж авч чадаагүй гэнэ. Харин 3 өдрийн дараа аав нь бурхан болжээ. Удалгүй ээж нь хоёрдугаар сарын 2-ны өдөр мөн уг вирусээс болж бурхан болсон байна.
Уханий удирдлагууд гэрийн хорио цээрийг болиулж байгаагаа зарласан бөгөөд өвчтөнүүдийг вирус илэрсэн, сэжигтэй шинж тэмдэг ажиглагдсан, халуурсан болон коронавирусын халдвар авсан өвчтөнтэй контакт үүсгэсэн ч, вирус илрээгүй гэх мэтээр ялгаж, хуваарилж байгаа юм байна. Эдгээр өвчтөнүүдэд тохирох эмчилгээг цаг алдалгүй хийхээр ажиллаж байгаа аж.
Гэсэн хэдий ч хорио цээрийг өөрчилсөн энэ шийдвэр Chang-ийн гэр бүлийн хувьд хэтэрхий хожимджээ. Тэр вирусын халдварыг аав ээжээсээ авсан нь тодорхой болов. Хоёрдугаар сарын 14-ний өдөр Chang том эгчдээ вирусын халдвар тарааж, өөрөө таалал төгссөн байна. Эгч нь төд удалгүй хугацааны дараа мөн бурхан болжээ
Chang-ийн эхнэр мөн вирусын халдвар авсан бөгөөд одоо маш хүнд хэцүү байдалтай байгаа гэнэ. Энэ гэр бүлийн түүх Уханий удирдлагуудын гаргасан шийдвэр ямар хор хөнөөлтэй болохыг харуулсан гэж хэлэхэд буруудахгүй. Хэдий тийм боловч, энэ хорио цээрийг олон нийтийн эрүүл мэндийн төлөө хийсэн нь ойлгомжтой биз ээ.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна