Тухайн улс орны хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь жендерийн эрх тэгш байдал, боломж бололцоог хангаж байгаа эсэхийг харуулах чухал үзүүлэлт. Ялангуяа улс төрийн намын гүйцэтгэх үүрэг үүнд асар их. Улс төрийн нам бол ардчилал, түүн дотроо эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжин олон нийтэд тэдний нөлөөллийг бэхжүүлэх үүрэгтэй.
Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй хууль дүрэм, системээр бол УИХ-ын сонгуульд нэр дэвших квотын 20 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин бусад нийслэл, аймаг, орон нутгийн сонгуульд ямар нэгэн квотын дэмжлэг байдаггүй.
Ардчилсан нам анх удаа дүрмэндээ бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 20 хувь байхаар квот тогтоож өгсөн нь маш том улс төрийн дэмжлэг болжээ. Ийнхүү Ардчилсан намын үндсэн дүрмэнд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд 16 эмэгтэй нэр дэвших квоттой бөгөөд нэр дэвших магадлалтай 23 эмэгтэйг танилцуулж байна.

2. С.Одонтуяа – Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, БГД-ийн Засаг дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

3. Б.Дэлгэрмаа – Ардчилсан намын дэд дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

4. Б.Жаргалан – Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

5. Ц.Цэрэндолгор – Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

6. Б.Пунсалмаа – Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

7. Д.Үүрийнтуяа – МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

8. П.Цэцэгмаа – БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

9. Р.Булгамаа – Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Хуульч өмгөөчлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

10. Б.Лакшми – “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

11. Ц.Одонтунгалаг – НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

12. П.Батчимэг – НИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

13. Д.Эрдэнэсувд – Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын дарга, Төв аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

14. Т.Пүрэвхатан – Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

15. Л.Болормаа – Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

16. Д.Жаргал – Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

17. Ц.Алтанцэцэг – Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

18. Д.Энхтуяа – ТВ2 телевийн захирал, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

19. Б.Энхбайгаль – Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

20. Т.Энхсайхан – Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

21. н.Оюун-Эрдэнэ – Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

22. А.Адьяасүрэн – Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

23. Д.Болорсүрэн – Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

Дараагийн дугаарт бид 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай эмэгтэйчүүдийг танилцуулах болно.
khugjil.mn
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай