1 болон 4 настай эгч дүү хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алджээ

Moderator
2020/02/21

Өчигдөр бага насны хоёр хүүхэд гэртээ шатаж амиа алсдан харамсалтай хэрэг дахин гарчээ.

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 15:11 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4  барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.