Японы сүлжээ дэлгүүр болох “Lawson” компани электроникийн компани болох Фүжицүтэй хамтран, худалдагчгүй худалдааны үйлчилгээг санал болгож байна. Туршилтыг Кавасаки хотод байрлах Фүжицү компанийн офиссын ойролцоо шинээр нээгдэж буй Lawson дэлгүүр дээр туршиж байна.
Үйлчлүүлэгчид энэ дэлгүүр рүү орохоосоо өмнө утсан дээрээ тусгай апплэйкшн татаж авах бөгөөд нүүрний төрхөө таниулж, алганы хээгээ уншуулах юм. Мөн дээрээс нь банкны картынхаа мэдээллийг тус апплэйкшнд оруулна. Үйлчлүүлэгчид дэлгүүрийн гадна байрлах сканераар алганы хээгээ таниулснаар дэлгүүрийн хаалга нээгдэн, дотогш орох боломжтой.
Энэхүү бүх зүйлс нь автомат дэлгүүрийн худалдааны тавиуруудад жин мэдрэгчийг суурилуулж өгсөн бөгөөд дэлгүүрийн таазанд бэхэлсэн камерууд хэрэглэгч ямар бараа бүтээгдэхүүнийг сонгон авч байгааг таньж тогтоодог юм. Ийнхүү бараагаа сонгон авсны дараагаар худалдан авагчийн утасны аплекшнээр автоматаар гүйлгээ хийгдэж, удахгүй баримт нь ирдэг байна. “Lawson” компанийн ахлах албан тушаалтнууд иймэрхүү орчин үеийн үйлчилгээ ажиллах хүчний хомстлын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хэрэглэгчдийг татах сайн арга байж болохыг онцолжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай