Хятадын Хубэй мужийн эрх баригчид өнөөдөр өглөө коронавирусийн халдвартай холбоотой сүүлийн 24 цагийн тоо баримтыг танилцууллаа.
Тархалтын голомт болоод байгаа тус мужид пүрэв гарагт Covid-19 өвчний 349 тохиолдол шинээр илэрчээ. Өмнөх өдөр /2020.02.18/ нь 1693 халдвартай хүн бүртгэгдсэнтэй харьцуулахад энэ нь 5 дахин буурсан үзүүлэлт болж байна. Хубэй мужийн 15 хотын 10 нь тохиолдлын тоо буурсан гэх мэдээллийг өгчээ. Чухам ямар шалтгааны улмаас энэ тоо огцом буурсныг эрх баригчид тайлбарласангүй.
Харин коронавирусийн халдвараар нас барсан өвтөний тоо 108 байсан нь өмнөх өдрийн 132-оос мөн буурсан үзүүлэлт болж байна. Хятадын эх газраас гадна Covid-19 өвчнөөр нас барсан тохиолдол Хонконг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдсэн юм.
Дэлхий дахинд халдварын тохиолдлын нийт тоо 75291, нас барсан хүний тоо 2120 болсон бол 14452 хүн бүрэн эдгэрчээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай