Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнд хүний амь эрсэджээ Ийм харамсалтай хэрэг 2020 оны хоёрдугаар сарын 18-19нд шилжих шөнө гарсан байна. Гагцхүү эл хэрэг Засаг дарга В.Ренчиндоржийн албан ажлын өрөөнд болсон тухай эх сурвалж өгүүллээ. Талийгаач тус аймгийн Хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байжээ. Архидалт болох үед Засаг даргаас гадна Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, тамгын газрын дарга н.Отгонбаяр нар хамт байжээ. Засаг дарга В.Ренчиндорж энэ өдөр орлогчийнхоо төрсөн өдрийг, тамгаа гардаж аваад удаагүй байгаа тамгын газрын даргынхаа шинэ ажлыг мялааж байсан юмсанж. Өөр нэг эх сурвалжийн өгүүлснээр бол, Засаг дарга Хүүхдийн байгууллагын дарга бүсгүйг ажлаа өгөхийг шаардаж байсан гэх мэдээлэл байна. Талийгаач тэр өдөр юуны учир шил архи өвөртлөн Засаг даргын өрөөнд очив гэх асуудал ээдрээ дагуулаад үлдлээ. Дэлхийг тэвдүүлж буй корано вирус Монголд ороод ирэх вий хэмээн онцгой байдал зарласан энэ үед Засаг дарга нь албан өрөөндөө найрлана гэдэг байж болохгүй зүйл нь ойлгомжтой.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна