Арилжааны банкууд 09-16:00 цаг хүртэл ажиллана

Moderator
2020/02/18

Коронавирус буюу “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс арилжааны банкууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, хорио цээрийн хугацаа дуустал буюу гуравдугаар сарын 2-ныг хүртэл богиносгосон цагаар ажиллах арилжааны банкуудын жагсаалтыг хүргэе.

Хаан банк 09:00-16:00

Хас банк 10:00-16.00

Төрийн банк 09:00-16:00

 Голомт банк 09:00-16:00

Ариг банк 09:00-18:00 /таван салбар

Капитрон банк 09:00-16:00 цаг  хүртэл ажиллана.

Харин Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар Хотын банкны ажилтнууд одоогоор цагийн хуваарьт өөрчлөлт гарсан гэх мэдээлэл гараагүй байна хэмээн мэдэгдэв.