Москва алан хядагчидтай үргэлжлүүлэн тэмцэж, Идлибт энх тайван тогтоохоор Сирийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдахаа амлалаа. Харин Вашингтоны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцсээр байна.
Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёрдугаар сарын 17-нд "ОХУ-ын зэвсэгт хүчин, зөвлөхүүд Сирийн Бүгд Найрамдах Арабын хүчинтэй хамт алан хядагчдын эсрэг тулалдах болно" хэмээн мэдэгджээ.
Энэхүү шийдвэрийн өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихдаа Идлиб дэх хүчирхийллийг эсэргүүцэж буй болон ОХУ Ассадын засгийн газарт туслахаа болино гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Идлиб дэх байдал эрчимтэй хурцдаж байгаа билээ. Жишээ нь, хоёрдугаар сарын 3-нд Туркийн зэвсэгт харуулууд их бууны суманд өртөж, таван хүн нас барсан билээ. Тухайн үед Сирийн арми тус бүсэд алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж байсан аж.
Эрдоган болон Путин нар өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцсэн бөгөөд хоёр ерөнхийлөгч хоёулаа Сочигийн хэлэлцээрийн дагуу Идлиб дэх хурцадмал байдлыг намжаах ёстой гэдэгт санал нийлжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай