Энэ сарын 4-нд Засгийн газар дараах тогтоолыг гаргажээ.
Тогтоолын дагуу , Сангийн сайд Ч.Хүрэлбатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай 4.2 тэрбум төгрөгийг АХБ-наас зээлэх үүрэг өгчээ.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 26-нд гаргасан Засгийн газрын тогтоолоор шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур худалдан авах болон иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах, сэрэмжлүүлэг, зөвлөмж хэвлүүлэн тараахад шаардагдах зардлыг 1 дүгээр хавсралт, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах зардлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсан.
Дээрх зардалд нийт 5 тэрбум 509 сая есөн сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм. Мөн худалдан авалт хийхдээ тендер зарлахгүй байх эрхийг ч сайд нарт олгожээ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 48 ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2. Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.”.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой