Дэлхийн шилдэг кино уран бүтээлийг тодруулдаг 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрөгч Даваа гаригт АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелос хотын Долби театрт зохион байгуулагдаж Өмнөд Солонгосын Parasite буюу Шимэгч кино уран бүтээл тэсрэлт хийсэн билээ.
Тэгвэл Оскарын наадмын дараах тусгай үдэшлэгт уригдсан хүмүүс Грэммийн шагналт дуучин Аделийг таньсангүй. Энэ тухай Польшийн телевизийн хөтлөгч Кинга Русин өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан хүргэжээ. Тэрбээр "Би өчигдөр Оскарын дараах тусгай үдэшлэг дээр дуучин Аделийг хараад таньсангүй. Бейонсе, Жэй Зи хоёр Адельтай гутлынх нь талаар ярьж байгааг сонсоод л түүнийг танилаа. Итгэмээргүй сонсогдож байж магадгүй. Би үнэхээр түүнийг таньсангүй, тэр үнэхээр турсан байна. Би түүнийг надад нэрээ хэлэхэд ньинээсэн" хэмээжээ.
31 настай Аделийн хувьд энэ жил шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа ажээ. Түүний хамгийн сүүлийн цомог 5 жилийн өмнө худалдаанд гарчээ. Мөн Аделийн итгэмээргүй өөрчлөлтийг саяхан нөхрөөсөө салсантай холбож байна. Их Британи дуучин маань өнгөрсөн оны есдүгээр сард өөрийн нөхөр болох, буяны байгууллагын захирал Симон Конекигээс салсан билээ. Хосууд 2011 оноос хойш үерхэж, 2012 онд Ангело хэмээх хүүтэй болж, 2016 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ч энэ нь удаан үргэлжлээгүй юм
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай