Энэ сарын 6-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд нэг айлын гурван охин гэртээ эндсэн харамсалтай явдал болсон юм. Өнөөдөр охидыг аав ээжийнх нь нутаг болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хөдөөлүүллээ.
1-5 насны охид чухам ямар шалтгаанаар гэртээ амиа алдсан талаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газар болон прокуророос тодруулахад “Хэргийг шалгаж байгаа учир ямар ч мэдээлэл өгөхгүй” гэв.
Бага насны гурван охиноо алдсан залуу гэр бүл Дархан хотын төвд амины орон сууцны доод давхрын нэг өрөөг түрээслэн амьдардаг байжээ. Иймд энэ гэр бүлийг байртай болгох санаачилга Дарханд өрнөж байна. Иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулан, хандив цуглуулж эхэлжээ. Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын нярав У.Болорчимэг, талийгаач охидын нагац эгч болон “Залуу ээжүүд” ТББ-ыг төлөөлөн н.Ууганцэцэг, н.Золзаяа, н.Нарангарав нар багтжээ.
Тэд нэг сарын хугацаатай дундын хадгаламжийн данс нээсэн байна. Одоогоор энэ дансанд 6 сая төгрөг төвлөрсөн гэв. Хэрэв нэг сарын хугацаанд байр авахад хүрэлцэх мөнгө цуглахгүй бол хадгаламжийн дансны хугацааг сунгана.
Биднийг Дархан-Уул аймгийн ЗДТГ-т энэ талаар мэдээлэл авч байхад эмэгтэйчүүдийн фитнесс клуб болох “Цог золбоо” студийнхэн хандив өргөхөөр ирцгээсэн. Тэд “Гурван сайхан хүүхдээ гэнэт алдсан залуу хосод бид туслах ёстой. Тэдний уй гашууг хуваалцаж байна. Нөхөж баршгүй зовлон тохиолдсон байхад тэдэнд битгий хатуу үг хэлээрэй” гэсэн юм. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Иргэдийн хурлын дарга н.Барамсай “Нэг иргэн мянган төгрөг” аяныг өрнүүлж байна.
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой