СЭЛБЭ ГОЛЫН ЭРГЭЭС ТӨРӨӨД УДААГҮЙ НЯРАЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

Moderator
2020/02/11

Энэ сарын 5-нд Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баян бага" амралтын газрын ойролцоо буюу Сэлбэ голын орчмоос төрөөд удаагүй нярайн цогцос олдсон байна. 

Одоогийн байдлаар нярайн хүйс, үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна. 

Мөн нярайг нимгэн даавуунд ороож, хажууд нь чихэр зэргийг үлдээсэн байжээ. Үүнээс нь харахад шашны зан үйлтэй холбоотой хөдөөлүүлсэн байж болзошгүй гэж үзэж болохоор байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд энэ мэт  шашны зан үйлийн шинжтэй, ил задгай орхигдсон нярайн цогцос жилд 1-2 удаа илэрдэг гэдгийг албаныхан хэлж байлаа.

Одоогийн байдлаар тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.