Монголын электрон спортын холбоо үйл ажиллагаагаа өргөтгөнө

Moderator
2020/02/11

Монголын электрон спортын холбоо буюу MESA өнгөрсөн онд CS:GO тоглоом дээр тулгуурлан олон арга хэмжээ зохион байгуулсан. Тэгвэл энэ жил цахим спортын CS:GO тоглоомоос гадна Dota-2 төрөл дээр төвлөрч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тодруулбал, тус холбооноос өнгөрсөн намар 25 сая төгрөгийн шагналын сантай “MESA лиг” тэмцээнийг CS:GO тоглоомын төрлөөр зохион байгуулсан бол энэ удаад Dota-2 төрлөөр дээрх тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.