Дэлхийн банкны менежментийн дор Японы нийгмийн хөгжлийн сангийн 2,7 сая ам.долларын санхүүжилттэй төсөл таван аймагт хэрэгжинэ.
Хүүхдийг ивээх сан орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийг Дэлхийн банкны менежментийн дор Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Говьсүмбэр аймагт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.
Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх үүднээс орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь суманд хэрэгжиж эхэллээ.
Уг шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд, залуучуудын оролцоотой боловсруулж, сонгогдсон сумдын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлж, сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрдэлтэй өсвөр насны хүүхэд, залуучууд сурлагын амжилтаа нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэх ур чадвар эзэмших юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай