Амны хаалт зүүхийн өмнө гараа халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах хэрэгтэй

Moderator
2020/02/08

Амны хаалтыг хэрхэн зөв зүүж, тайлж, хаях вэ?

  1. Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах;
  2. Амны хаалтыг хамар, амыг бүрэн хааж, завсар гаргахгүйгээр зүүх. Амны хаалтыг зүүсэн үедээ гараа хүргэхгүй байх, хүрсэн тохиолдолд гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах;
  3. Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шинээр солих. Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэж болохгүй;
  4. Амны хаалтыг тайлахдаа (урд хэсэгт хүрэлгүйгээр) чихний арын хэсгээс татан авч шууд хогийн саванд хаях. Дараа нь гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаах.