Улсын онцгой комисс хуралдлаа. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар хоног хоногоор өсч байгаа. Халдвар авсан хүний тоо хоногт 1000-аар, нас барж буй хүний тоо 60 орчмоор нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ халдвар оргил үедээ хүрч байна гэж дүгнэж байгаа. Мөн БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Мөн иргэд нэвтэрч буй дөрвөн хилийн боомт дээр Улсын онцгой комиссын ажлын хэсгүүд ажиллахаар боллоо. Маргааш Улсын онцгой комисс дахиж хуралдана. Ингэхдээ салбар дундын төлөвлөгөөгөө баталж, хэрхэн ажиллахаа тодорхой болгоно. Үүнд санхүүжилт шаардлагатай. Эрүүл мэндийн салбараас ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн санал орж ирсэн. Энэ асуудлыг маргааш ярина. Эмнэлэг бүр онцгой нөхцөл байдлаар ажиллахаас илүү нэг эмнэлгээ дагнаж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яам судлаад ямар эмнэлгээ бие даан ажиллахаа шийднэ. Үүний дараа асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэнэ" гэсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай