Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр зургаан сараар тэтгэвэр урьдчилж авах асуудлын талаар ярилаа.
Тэрбээр хэлэхдээ "Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль гарсантай холбоотойгоор тэтгэврийн зээлд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэлх сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болох хууль гаргасан.
Ирэх долоо хоногоос Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад, чадвал цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зургаан сарын хугацаатай зээлийн нөхцөлийн үнэлгээг тогтохоор ажиллаж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Монгол компанийн 900 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн тогтоол орж байна.
Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэж байгаатай холбоотойгоор дараах хоёр журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулж, хэлэлцүүлж байна.
Журмуудыг хэлэлцээд, баталбал "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудал жигдэрч, Засгийн газрын шийдвэр гараад дуусаж байгаа гэхэд болно.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нь тэтгэвэр авагчдад олгох арга хэмжээ зохион байгуулагдаад дуусаж байна.
Ингэхдээ хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөр тооцохгүй 100 хувь Засгийн газраас шинэчлэн тогтоосноор олгох арга хэмжээ авсан. Нэгдүгээр сарынх нь тэтгэврээс зээлийн үлдэгдэл суутган тооцсон зээлийн төлбөрийг нь эргүүлэн олгох арга хэмжээ авсан.
Тодруулбал, нэгдүгээр сарын тэтгэвэр суутган тооцсон зээлийн төлбөр нь нийт 46 тэрбум байгаа ба хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нь нэмж олгосон дүн мэдээтэй өнөөдөр танилцсан. Харин хоёрдугаар сарын тэтгэврээс 57.9 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг суутган тооцоогүй гэх дүн байна.
Өөрөөр хэлбэл, зээлээс нь тэтгэврийг суутган тооцолгүйгээр 105 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэмж олгосон байна.
Түүнчлэн урьдчилсан байдлаар 6 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүү 6 хувиас дээш тогтоогдохгүй байх гэсэн урьдчилсан тооцоо байна. Гэхдээ үүнийг Монголбанк болон арилжааны банкууд харилцан тохиролцож чадаагүй байгаа.
Удахгүй хүүтэй холбоотой асуудлууд тогтох байх. Өмнө нь нийт тэтгэврийн 70 хувийг тэтгэврийн зээлд суутган тооцож, 30 хувийг тэтгэвэр хэлбэрээр тэтгэвэр авагчдын гар дээр тавьж байсныг манай Засгийн газар өөрчлөлт оруулсан. Хуучин байсан нөхцөлөөс нь дордуулахгүй байх гэсэн хүлээлттэй байна" гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай