Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, иргэд амны хаалт цуглуулан эх орондоо илгээж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байсан.Тэгвэл эмч, иргэдийн илгээсэн 400,000 амны хаалт өнөөдөр ирж байгааг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.
Мөн тэрбээр "Амны хаалт 400,000 ширхэг, эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн хамгаалах хувцас 100 ширхгийг илгээсэн нь 20 минутын өмнө Чингис хаан олон улсын нисэх буудалд ирсэн байна.
Эмч нарын илгээсэн амны хаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зорилтод бүлгийнхэнд хүргэнэ. Мөн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагынханд ЭМ-ийн сайдын тушаалаар тараана.
Мөн төрийн бус байгууллагуудын зүгээс амны хаалт хандивласаар байгаа. Хүнд бэрх цагт бүгд эвтэй байдлаар ажиллах нь зүйтэй. Ингэж хамтарч ажиллаж байгаад ЭМЯ-наас талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна.
Дэлхий дахинд коронавирусийн халдвар гарнаас хойш эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Бидний ажлыг олон төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжиж байгаад баярлаж байна" гэлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай