Энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум 9-р багийн нутаг дэвсгэрт тус аймгийн харьяат 52 настай Г гэгч нь эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарчээХэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал суман дахь Сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн иргэн “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдангийн фэйсбүүк хуудастаа оруулсан видео бичлэгт орсон байжээ. "Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв" гэсэн тайлбартай оруулсан тус видео бичлэгийн үеэр “Босоо хөх Монгол” ТББ-ынхан иргэдийг модоор цохиж байсан байна.
Уг бичлэгийг энэ сарын 24-нд олон нийтийн сүлжээнд оруулсан бол гурав хоногийн дараа бичлэгт шийтгэгдэж гарсан иргэн амиа хорлосон хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Жавтий гэдэг үгийг журамласан тольд "Бузрыг арилгах шашны зан үйл", "Шийтгэл, зэмлэл, буруушаал" гэсэн хоёр утгаар тайлбарлажээ.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой