Холливудын алдарт од Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа Коронавирусийн тахал холуур өнгөрөхийг хүсэж өөрийн цахим хуудастаа шүлэг тэрлэн байршуулжээ.
Талын сайхан Монголоос минь
Тахал зовлон хол байг
Танан цагаан тэнгэрээс минь
Таалал ивгээл хурлаж байг!Тэнхээт сайхан түмнээс минь Тэрслүү бүхэн холуур байг
Тэнүүн сайхан нутгаас минь Тэнэсэн нян дальдчиж байг!Хийсэх тэр хар тахал
Хилийн минь цаана бөхөж дарагдаг
Хилэнт түмний гай барцад
Холын чанадад хоригдож мохог!Хөнөөгч тэр бичил биетүүд
Хөлдөж хөшөөд үтэр тонилог Хувьсах тэр хувалз хорхойнууд
Хуваагдаж задраад шатаж мөхөг!Дэгдсэн тахал дэгэнд орж
Дэлгэрсэн тархалт хоригт зогсож
Дэвэрсэн айдас сэрэмж тодолж Дэлдэх харанга сонор хурцлаг!Сар нарандаа сайтар залбирч
Сан утлагаа сахин үйлдэж
Санаа сэтгэлээ зөвд залж
Сайхан бүхнийг сүслэн дуудаж Зүрх зоригоо чангалан хөглөж
Зүлгэж биеэ ачлан тордож
Зул галаа сайтар бадрааж
Зугаа цэнгэлээ түрхэн азнацгаая!Агаар салхиа аргадан ивэлгэж Ард түмнээ даатган залбирч Айлчин гийчдээ алгуурлан хорьж Аян хөдөлгөөнөө шалавлан зогсоож
Амттан чихрээс алсуур байцгаая
Аарц цайгаа ахиухан хүртэцгээе
Ариун цэврийг чандлан сахиулцгаая
Амар жаргалангаа батлан хамгаалцгаая!
Эзэнт монголын эрхшээгч сахиуснууд эрчилж босог ээ
Элгэн түмнийхээ энх амарыг сахиж хамгаалаг ээ
Эх дэлхийд түвшин амгалан түгэн дэлгэрэг ээ
Эвийн хүчинд энхийн гал асаж мандаг ээ! гэсэн байна.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой