Оношлуурыг Япон дахь ЭСЯ-нд хүлээлгэн өгчээ

Moderator
2020/01/27

БНХАУ-д дэгдсэн шинэ Коронавирусын генетикийн дарааллыг АНУ, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн билээ. Энэ оношлуураас өнөөдөр Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өглөө. Оношлуур Монгол Улсад маргааш ирэх юм. Ингэснээр манай улсад коронавирусын халдвар гарсан эсэх нь тодорхой болох бололтой.