Шанхайд коронавирусээр халдварласан нэгэн эмэгтэй эмчлүүлж, эмнэлгээс гарсан талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлснээс иш татан “Sina” агентлаг уламжилсан байна. Шинэ вирусээр халдварлаад эдгэсэн анхны өвчтөн 56 настай, Чен гэх эмэгтэй бөгөөд тэрбээр Үхань хотод удаан хугацааны турш амьдарч буй аж. Нэгдүгээр сарын 10-ны өдөр Чен ихээр халуурч сульдан, уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр Шанхай хотын эмнэлэгт хандсан байна. Эмчилгээ хийж эхэлснээс хойш зургаан өдрийн дараа эмэгтэйн биеийн байдал аажмаар сайжирч, коронавирусийн хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаар “Beijing Daily” сонинд мэдээлжээ.
БНХАУ-ын Үхань хотод шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэх шинэ эмнэлгүүдийг Баасан гариг (2020.01.24)-аас барьж эхэллээ гэж тус улсын төв телевиз мэдээлсэн билээ. Ирэх хоёрдугаар сарын 2-нд барьж дуусгахаар төлөвлөж буй эмнэлгүүдийг 25 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд барих бөгөөд нэг дор 1000 хүртэлх өвчтөн хүлээж авах хүчин чадалтай байх аж.
Эмнэлгүүдийг SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин Хятадад 2003 оны дөрөвдүгээр сард дэгдэх үеэр долоон хоногийн дотор барьсан Бээжин хотын "Сяотаншань" эмнэлгийн загвараар барихаа мэдэгдсэн билээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай