Сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг Улсын онцгой комисс хэлэлцэнэ

Moderator
2020/01/24

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Коронавирусийн халдвар БНХАУ-д эрчимтэйф дэгдэж буйтай холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Улсын онцгой комисст гаргасан байна.

Улсын онцгой комиссыг Шадар сайд ахалдаг. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа Улсын онцгой комисс өнөөдөртөө багтан, Эрүүл мэндийн сайдын саналыг хэлэлцэх чигтэй байгаа аж.