Япон улсын Канагава мужийн Ёкохама хотод энэ сарын 20-ны шөнө монгол эмэгтэй зам гарч яваад орон нутгийн зорчигч тээврийн автобусанд дайруулж амиа алдсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр осол өнгөрсөн шөнө 22:10 минутад гарчээ. Автозамын ослоор амиа алдсан эмэгтэй нь Исого дүүрэгт амьдардаг 41 настай Төмөрийн Нэргүй гэгч болохыг эх сурвалжид дурдсан байна.
Мөн тэрээр явган хүний гарцгүй замаар явж байсан тул уг осол гарсан гэжээ. Ослын дараа эмэгтэйг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураасан болохыг мэдэгдсэн байна.
Эмэгтэйг мөргөсөн автобусан дотор 15 зорчигч байсан бөгөөд тэдгээр зорчигчид болон жолооч гэмтэж бэртээгүй байна. Цагдаа нар ослын шалтгааныг нягтлан шалгаж байгаа бөгөөд осол болсон газраас холгүй явган хүний зам, гарц байсан ч Нэргүй чухам яагаад гарцгүй хэсэгт зорчиж байсныг тодруулахаар мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа гэдгийг Японы эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: News24, Dolgormaa Doogii
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай