Ноолуурыг бэлтгэх үйл явцтай холбоотой Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөлөл олон нийт, ялангуяа гадаад орны иргэдэд ташаа ойлголт өгөхүйц мэдээллийг цацжээ.
Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр “PETA Asia” цахим хуудсанд “Дуучин Номинжин Монголд ноолуур бэлтгэхээр ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналж буйгаа илэрхийллээ” нэртэй видеог түгээсэн байна. Тус видео бичлэг нь Монгол Улсын мал аж ахуйн салбар малчид, хүн ардын уламжлал болж ирсэн ямаа самнах арга ажиллагааг илтэд доромжилсон, гутаасан, буруушаасан өнгө аястай тайлбарлажээ.
Энэ үйл явдалд сүүлийн үед цахим орчинд иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж дургүйцлийг төрүүлээд байгаа юм.
Дуучин Номинжин энэхүү сошиалын шүүмжлэлийг хүлээн авч Монголын ард иргэдээс уучлал хүсч өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ:
"Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөх тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье" гэжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай