Хятадын бизнес эрхлэгч, саятан Шионг Шуйхуа (Xiong Shuihua) хэмээх эрхэм төрж өссөн Шионгкэн тосгондоо эргэн ирээд түүнийг баяжихаас өмнө гэр бүлийнхэн болон өөрт нь сайхан сэтгэл гаргадаг байсан нутгийн иргэдэд талархал илэрхийлэн том бэлэг барихаар шийджээ.

54 настай Шионг Шуйхуа нь барилга болон гангийн бизнес эрхлэн чинээлэг нэгэн болсон юм. Тэрээр төрөлх тосгондоо эргэн ирээд, тосгоны хуучин байруудыг бүгдийг нураан, газрыг нь тэгшлээд 72 айлын тансаг амины орон сууц барьж өгчээ. Гайхалтай нь, тэрээр энэ бүгдийг үнэгүй хийж өгсөн байна.

"Daily Mail"-д мэдээлснээр тэрээр өөрт болон гэр бүлийнхэнд нь онцгой сайхан ханддаг байсан 18 гэр бүлд дээд зэрэглэлийн амины орон сууц барьж өгсөнөөс гадна ядуу буурай, бага орлоготой иргэд болон өндөр настнуудад өдөрт 3 удаа үнэгүй хоол өгөхөөр болжээ.

Шионгкэн тосгон нь Өмнөд Хятадын Шинью дүүрэгт байрладаг. Тэрээр энэ бүх төсөлд 6 сая гаруй доллар зарцуулсан байна.



Тэрээр "Би төсөөлж байснаасаа хэд дахин их мөнгө олсон гэхдээ би хэн байснаа мартахыг хүсээгүй. Өнгөрсөн хугацаанд би цаг үргэлж бусдын ач тусыг хариулах хүсэл дотроо тээж явсан. Намайг бага байхад манай гэр бүл болон надад тусалж дэмжиж байсан бүх хүмүүс энэ шагналыг хүртэх эрхтэй гэж би бодож байна." хэмээн ярьжээ.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай