МУАУ-ийн морийг унаж тахир дутуу болсон хүү мөрөөдлийнхөө төлөө тэмцэж байна

Moderator
2019/12/25

Алдарт уяачийн морийг унаж байгаад авсан бэртлийн улмаас Ц.Будгарав 9 удаа мэсээр хөлөө сийчүүлсний эцэст 2017 онд хөлөө тайруулсан байна. Гарын ур дүйтэй хүн болно гэж мөрөөдөж байсанчлан Ц.Будгарав  СЗСҮТ-ийн Сийлбэрчний ангид суралцаж байгаа ажээ. Тэрээр  2016 онд жаахан хүү байхдаа идээ буглаа нь ясаа идсэн ч хөл дээрээ босно гэдэг итгэл дүүрэн байсан гэнэ. Тухайн үед уяач  100, 200 мянган төгрөг өгөөд холбоогүй алга болжээ. 
 Тэр үед ээж нь сарын 30 мянган төгрөгийн хөлсөөр хүүгээ морь унуулж байсан байна. Хариуцлагаас зугтсан уяачийн араас ямар ч хариуцлага нэхээгүй өдийг хүрчээ. Хэрвээ тэрхүү уяач нь хүн л юм бол эргэж нэг харж, түүний мөрөөдөлдөө хүрэх тэмүүлэлд нь дэм болоосой билээ.