Өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймагт хоёр настай хүү хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Амь насаа алдсан хүүгийн ой гурван сартай дүү нь зодуурын улмаас одоогоор Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зарим нэг эх сурвалжийн дурдсанаар уг хэргийг үйлдсэн Х гэгч нь нас барсан хүүгийн анус болон хамрын нүхэнд нь тамхиа дарж унтраадаг байсан талаар дурьджээ. Хэрцгий хүчирхийглэгч алуурчин Х нь өмнө удаа дараа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан эрүүгийн элемэнт байсан байна.
Талийгаач дүүгийн нүүрээр хаван ихтэй, хацар дух нь хөхрөлттэй, нүүрний зөөлөн эдийн няцралттай байсан. Гэхдээ хөхрөлт нь 3-4 хоногийн өмнө цохиулсан байж магадгүй байдалтай. Эхогоор хархад элэг цохиулснаас болж гэмтсэн байж болзошгүй. Цавины ойролцоох газар хөхрөлттэй байсан. Эмнэлэгт ирсэн даруйд нь гэмтлийн тасагтаа хэвтүүлж эмчилгээ хийсэн талаар Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Н.Батзаяа ярьжээ.
Мөн хохирогчин нагац ах Алдармөнх нь хэвлэл өгсөн ярилцлагадаа “Нагац дүү нарыг маань удаа дараа зодож, дарамт учруулсан байсан. Гэвч дүү маань тэр хэргийг биднээс нуусан. Эмэгтэй хүн болохоор хамт амьдрах залуугаа засарна хэмээн итгэл хүлээлгэсэн нь тэр байх.Сэжигтэн өмнө нь олон хэрэгт холбогдож байсныг бид саяхан мэдсэн. Тухайн өдөр манай дүүгийн байгууллагын шинэ жил болсон, гэхдээ манай дүүг оруулаагүй, хардсан юм байна лээ. Тэр өдөр тэднийд найз нь архи авчран Хүлгэн манай дүүг архиар шахаж хамт уусан. Өмнө нь дүү маань ‘’Чи бид хоёрын амьдрал бүтэхгүй байна’’ гэж хэлээд явах гэхээр ‘’Ална’’ гэж сүрдүүлж зоддог байсан. Би ч өөрийгөө энэ хэрэгт буруутгаж байна” хэмээжээ.
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Усны ослын шалтгаанаас урьдчилан сэргийлэх боломжтой
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1954 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой