С.Эрдэнэ тойргийнхондоо тараасан шинэ жилийн бэлэг

Moderator
2019/12/24

Сонгууль дөхөөд УИХ-ын гишүүд маргтагнасан сонгогчидоо эргэн санаж гурил будаа, гутал хувцас барьж гүйх үзэгдэл нь олширж эхэлжээ. Түүний нэгэн адил АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн сонгогдсон Баянгол дүүрэгт “Монгол хүн монголын үнэт эрдэнэ” гэсэн бичиг бүрхий 25 кг, “Заан” нэртэй 2 кг-ын савлагаа бүхий  цагаан будааг  шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.

Тэрбээр цагаан будаан дээрээ “Эрхэм Баянголчууд та бүхэн угтан ирж буй арван долдугаар жарны цагаан хулгана жилийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөс” гэсэн цаас хадсан нь анхаарал татсан байна.

АН-ын дарга С.Эрдэнийн энэ үйлдлийг тойргийн сонгогчид нь баярлахаасаа илүүтэй эгдүүцэн хүлээн авсан байна.