Хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотын 20 хувь хэвээр нь оруулж ирсэн. Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд 2016 оноос өмнө мөрдөж байсан шиг 30 хувь болгох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж олны анхаарлыг татав. Өнөөдөр УИХ-д байгаа эмэгтэйчүүд сайнаасаа илүү саар үйлдлээрээ олны дургүйцлийг хүргээд байгаа нь нууц биш. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эсрэгээр эмэгтэйчүүдийн квотыг өсгөх тал дээр эмэгтэйчүүдтэйгэ санал нэг байгаа аж. Тэрээр хэлэхдээ
“Миний хувьд болж өгвөл үүнийг 25, 30 хувь руу аваачих нь зүйтэй гэж боддог. Манай нийгэмд тулгараад байгаа асуудал гэхээр боловсролын чанар, хүүхдийн сургууль цэцэрлэг, хүүхдийн хүмүүжил гээд нэрлэнэ. Нөгөө талаас нийгмийн эрүүл мэндийн байдал, өвчлөл, түүний учир шалтгаан гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн нийгмийн ийм асуудалд анхаарал нь илүү төвлөрдөг, ажигладаг. Жишээлбэл, Л.Эрдэнэчимэг гишүүний өргөн барьсан Тамхины хяналтын хууль байна. Нийгэмд маш хүчтэй нөлөөлж чадсан. Өнөөдөр үйлчилгээний газар хүмүүс тамхи татахаа больсон. Над шиг тамхи татдаггүй хүмүүс тамхины утаанд байх хэцүү байсан шүү дээ. Эрчүүдийн анзаардаггүй том асуудлыг шийдвэрлэж, харуулсан зүйл. Орон нутагт явж байхад ИТХ нь эмэгтэй даргатай сумын амьдрал илүү өнгөлөг байдаг. Цэвэр цэмцгэр, бүх ажил нь цагтаа эхэлдэг, бичиг цаас, төсөл хөтөлбөр нь тодорхой, аж ахуйч арчаатай байдал анзаарагддаг. Тийм болохоор нийгэмд эмэгтэй улстөрчдийн дуу хоолой нэмэгдэх хэрэгтэй болов уу гэсэн байр суурьтай байна” хэмээсэн байна.
Төрд шургалсан өнөөдрийн эмэгтэйчүүд хийхээсээ илүү төрөөс атга шороо зулгааж гэртээ хураах ашигч зан гаргадаг нь нууц биш. Дахиад тэдний тоог өсгөвөл хэдэн ч сан хооцорч, хичнээн ч автобусны кондуктор хамаатнуудаа газар, хэлтэсийн дарга болтол нь өөд нь татахыг хэн ч үгүйсгэхгүй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай