ОХУ-ын нийслэл Москва хотод энэ жил ер бусын дулаан өвөл болж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал сүүлийн 133 жилийн түүхэнд арванхоёрдугаар сард ийм дулаан байгаагүйг мэргэжилтнүүд баталсан байна.
Жилийн энэ үед цасанд дарагдаж, мөсөн унжлагатай болсон байдаг Москва хотод Лхагва гарагийн шөнө агаарын температур Цельсийн +6 хэмд хүрчээ.
Хамгийн сүүлд 1886 оны арванхоёрдугаар сарын 18-ны шөнө Цельсийн 5.3 хэмийн дулаантай хонож байсныг Оросын Ус, Цаг уурын Хүрээлэн мэдээлсэн байна.
Атлантын далайгаас дулаан агаарын урсгал ирж байгаа нь энэ үзэгдэлд нөлөөлсөн гэж цаг уурчид тайлбарлажээ.
Ер бусын дулаан өвөл болсноос яргуй цагаасаа эрт цэцэглэж эхэлснийг Москвагийн Их сургуулийн ботаникчид мэдээлсэн байна. “Ургамлууд цаг агаарын дулаан байдалд хууртаж, хавар ирсэн мэт эрт цэцэглэж байна. Гэхдээ хүйтрэх үед үхэх нь тодорхой” гэж тус сургуулийн цэцэрлэгчдийн ахлагч Антон Дубинюк хэвлэлд ярьжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай