Жүжигчин Г.Отгонцэцэг сургуулиа төгсөж мэргэжлийн кино зохиолч, продюсер болжээ

Moderator
2019/12/17

Улсын драмын эрдмийн театраар нэгэн цагт овоглож, "Орхидос" киноны хойд эхийн дүрээрээ хамгийн их алдаршсан соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар суралцаж, нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд удаж билээ. Учир нь тэр АНУ-ын Миссүри мужийн их сургуулийн Соёл урлаг ба шинжлэх ухааны их сургуулийн кино зохиолч, продюсер мэргэжлийн мастерын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байна.

Тэрбээр энэ талаараа өөрийн instagram хуудаснаа “Энэ бүх цаг хугацаанд надтай хамт байсан болон надад амжилт, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэж, амжилтын дээдийг ерөөж, үргэлж дэмжиж байсан бүх хүмүүст маш их баярлаж талархаж байгаа хэлмээр байна” гэжээ.