Төв талбай дээр байрлуулсан чулуу ихээхэн анхаарал татаж байна.
Тус чулуу ямар учиртай болохыг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийж байгаа гэж сонссон. Гэхдээ энэ талаар би сайн мэдэхгүй байна. НИТХ-ын зөвлөлөөс тодруулах хэрэгтэй байх" гэв.
Түүний өгсөн дугаараар залгахад, "Манайхтай хамааралгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эсвэл Хууль зүйн яамнаас тодруулах нь зүйтэй" гэж байв.
Д.Сүхбаатарын талбай нь Сүхбаатар дүүргийн харьяалалтай. Иймд бид Сүхбаатар дүүргийн Тохижилт ХХК тодруулахад, "Ямар учраас чулуу зассаныг манайх сайн мэдэхгүй. Бид нар чулууг тавих ажилд оролцоогүй. Д.Сүхбаатарын талбайг Хот тохижилтын газар хариуцдаг. Тиймээс нийслэлийн хот тохижилтоос тодруулсан нь дээр" гэсэн юм.
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж "Би талбай дээр ямар чулуу, яаж зассаныг ч олж хараагүй, мэдэхгүй. Энэ тухай нийслэлийн захирагчийн албанаас тодруулсан нь дээр" гэлээ.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Э.Хишигбуянгаас тодруулахад мөн мэдэхгүй байсан юм.
Нийслэлийн Төв талбай дээр ямар учраас дөрвөлжин чулуунуудыг тойруулан зассан тухай тайлбар хэлэх хүн олдсонгүй. Зарим эх сурвалжийн хэлснээр Төрийн тусгай албанаас жагсаал, цуглааны үеэрх аюулгүй байдлыг сахих үүднээс ийм чулуунууд байршуулсан байж магадгүй байна.
Ямартай ч Улаанбаатарчууд бид төв талбайгаа тойрсон чулуутай болжээ.
Энэ тухай олон нийтийн сүлжээнд аль хэдийнээ шүүмжлэлтэй хандаад эхэлжээ.
![]()
Шарилын чулуу шиг энэ балиар юман дээр нь эхнээс нь ингээд сийлээд нэг мөсөн оршуулчихмаар юм. Өөр юу юу гэж бичмээр юмбдээ?
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ