Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга болохын тулд өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн намын хороог хуралдуулсан байна. “Хор”-оо хангалттай найруулсан гэж дээдүүлдээ мэдэгдэж, өөртөө итгэлтэй орсон тэрбээр намын хорооны 89 гишүүндээ хөөгдөөд буцсан онигооны эзэн болжээ.
Учир нь нэр дэвшигчийн саналын хуудсыг тараатал зөвхөн өөрийнхөө нэрийг өрсөлдөгчгүйгээр бичиж тамга дарж баталгаажуулсан байсан нь намын дүрэм журмыг уландаа гишгэж, дүүргийн намын хорооны гишүүдийн дорд үзсэн, дэндүү дээрэнгүй үйлдэл боллоо гэж Чингэлтэй дүүргийнхэн үзэж бөөн хэрүүл болсон байна. Байдал бишдэж хурал үргэлжилбэл Т.Аюурсайхан намын хорооны дарга болохнь бүү хэл бүх удирдлагыг алдах магадлалтай болсон тул хурлыг тарааж, хүчингүй болгуулах ажлуудыг хийж эхэлжээ.
Ингэхдээ өөрийнхөө багцалсан хүмүүстэй хурлыг хаяж гарахаа мэдэгдэн танхимыг орхитол түүнийг ердөө 20 орчим хүн дагаж 70 орчим гишүүн хурлаа үргэлжлүүлэхээр үлджээ. Ингээд бүр асуудалд унасан Т.Аюурсайхан хурлын танхимын тог, цахилгааныг тасалж байж нэг юм хурлыг тараасан гэдгийг Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны 89 гишүүн онигоо болгон ярьж байна.
Сонгууль хаяанд ирсэн энэ мөчид сонгуульд ялагдаж үзээгүй Чингэлтэй дүүргийн МАН-ыг Т.Аюурсайхан ийн самарч өгөөд алга болсон нь АН-ын хувьд том боломж юм.
эх сурвалж:24tsag.mn
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай