Монгол иргэн Моллаей Саеид эхний тойрогт ялагдлаа

Moderator
2019/12/13

үдо бөхийн “World masters” тэмцээн БНХАУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.ХэрлэнГ.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.

Өнөөдөр Монголын зургаан бөх барилдаж буйгаас Гавьяат тамирчин Г.Одбаяр ялагдан, тэмцээнээ дуусгаад байгаа.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглож буй Монгол улсын иргэн болсонДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид эхний тойрогт Италийн бөх Кристиан Парлатийг цэвэр ялагдав.

Өөр орны бөх Монгол Улсын нэрийн өмнөөс анх удаа барилдсан нь энэ.