Монгол Бадарчин Амай арваннэгдүгээр сарын 19-нд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон билээ. Түүний биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарсан тухайгаа мэдэгджээ.
Энэ тухай тэрбээр "Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хагалгааны дараах тасагт, ариун цэврийн тусгай бүсэд хорвоо ертөнцөөс тусгаарлагдаж хорь гаруй өдөр хэвтэж эмчлүүлээд дөнгөж сая аав ээжийндээ ирээд гэр бүлийн халамжид орлоо.
Сүүлийн хоёр жил хагас намайг арчилж, халамжилсан Нэгдүгээр эмнэлгийн диализын тасгийн хамт олонд баярлалаа.
Бөөр шилжүүлэн суулгаж шинэ амьдрал бэлэглэсэн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олонд бас баярлалаа.
Хорвоог орхисон ч ардаа гурван хүнд амьдрал бэлэглэсэн кадавр донортоо баярлалаа.
Амьдрах ямар сайхан юм бэ.
Мөдхөн маш сонирхолтой ярилцлага хүргэж, сүүлийн хоёр жил хагас амьдралд минь болсон үйл явдыг ярьж өгнө өө..." хэмээсэн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай