"Нарны хүү Сарны охин" ХХК-ны захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ. Хэргийг тодруулбал, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авчээ. Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдахгүй явсаар, 300 гаруй иргэнээс дөрвөн тэрбум гаруй төгрөгийг залилж авсан байна. Таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад, урьдчилгаа төлбөрөө хийсэн ч тогтсон хугацаандаа байрандаа орж чадахгүй байгаа иргэд амиа хорлохыг завдсан тохиолдол ч өмнө нь гарсан удаатай.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагад 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдож 200 гаруй иргэн мэдүүлэг тайлбар өгсөн аж. Иймд залилуулсан иргэд байх юм бол Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байгааг албаныхан санууллаа.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ