1996-1999 оны хооронд 20 гаруй удаа аллага, зэвсэгт дээрэм хийсэн Фа Цзыин болон түүний найз бүсгүй Лао Рончжи нар нь Хятадын “Бони Клайд хоёр” хэмээн алдаршсан. Хос хоёр мөнгөтэй хүмүүсийг олж судлаад харгис хэрцгий аргаар хөнөөн эд хөрөнгийг нь дээрэмддэг. Мөн айлган сүрдүүлж мөнгө гаргуулж авдаг байжээ.
Найз залуугаа цаазлуулсаны дараа Лао усанд хаясан чулуу мэт алга болжээ. Цагдаа нар “Бони”-г 20 жил идэвхитэй хайсны эцэст царай таних системийн ачаар өнгөрсөн сард Хятадын зүүн-өмнөд зүгийн Сямынь хотоос баривчилсан байна.
ДНК-ийн шинжилгээгээр 20 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан “Бони” мөн болох нь тогтоогдсон. Өдгөө 45 нас хүрсэн дээрэмчин эмэгтэй энэ хугацаанд хуурамч нэрээр баар, зоогийн газарт зөөгчөөс эхлээд цагийн ажил хүртэл хийж явжээ. Өнгөрсөн 11-р сарын эхээр Сямынь хотын нэгэн худалдааны төвд цаг зардаг лангуунд худалдагчаар ажилд оржээ. Гэтэл уг лангуу нь хяналтын камерийн ажиглалтын бүсэд байрлаж байсан тул таних царай систем хятад “Бони”-г шууд таньжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай