MNTM шоуны шүүгч Модель Нора эр орондоо байхаасаа байхгүй нь их. Нүүдлийн шувуу шиг хүйтний улирал эхлэхээр харь орныг зорьдог Модель Нора олон жил ганц бие явсны эцэст нэгэн гадаад залуутай амрагийн явдалтай болсон талаар мэдээлэл гарч эхэлсэн байдаг.
Тэгвэл тэрхүү хижээл насны эртэйгээ ханилан суухаар шийдсэн нь түүний үлдлээс улам бүр баталгаажих болжээ. Санчиг, сахалд нь хяруу унасан тэрхүү эр нь Норад их түшиг болдог гэнэ.
Өчигдөр Норагийн түшиг болсон санчиг буурал хайрынх нь төрсөн өдөр тохиосон байна. Тиймээс тэр өөрийнхөө сошиал хуудаснаа “Хайр бол хүмүүсийн амьдралд тохиолдож болох хамгийн гайхамшигтай зүйл юм. Хайртай бол та гайхалтай зүйлийг хийж чадна, хайр бүгдийг ялдаг. Бид бүхэн ямар ч нөхцөлгүйгээр хязгааргүй хайрлагдахыг хүсдэг. Хайр бол мэдрэмж, үйлдэл юм. Хэрэв та хайрыг мэдэрч байвал сэтгэлээ нээхээс өөр аргагүй болно. Энэ бол үнэхээр сайхан холбоо. Хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээжээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай