Өнгөрсөн жил Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь 300 орчим сая төгрөгийн ханштай 2018 оны "Lexus-570" маркийн автомашин хөлөглөж олны дургуйцлийг хүргэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга сайдынхаа энэ тансаглалд цэг тавьж буцааж зарахыг үүрэгдсэнээр дуулиан дуусч байв.170 иргэн 60 насандаа тэтгэвэрт гаралгүй, таван жил илүү ажиллах цалинтай тэнцэх хэмжээний өндөр өртэйгтэй тансаг зэрэглэлийн өнөөх автомашинд зүүлттэй байсан "0101-УБҮ" автомашины улсын дугаар Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Баясгалангийн жийп автомашинд зүүлттэй яваа нь олны нүдэнд өртжээ.
Ц.Нямдоржийн хүүгийн 2011 онд үйлдвэрлэгдсэн "Lexus-570" маркийн автомашин хөлөглөдөг аж. Тэгэхээр Ц.Нямдорж нь өнөөх үнэтэй автомашинаа буцаасан ч улсын дугаарыг нь хүүгийнхээ автомашинд аваад үлдсэн нь тодорхой болж байна. Энгийн иргэд бол нэг автомашины улсын дугаарыг ийнхүү авч үлдэх боломжгүй, нэг автомашин нэг дугаар гэдэг дүрэм мөрдөгддөг юм. Улсын автомашинд олгосон дугаар яаж яваад сайдын хүүгийн компанийн мэдэлд очив гэдэг нь их л сонирхорлтой хэрэг болох биз ээ.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай