"Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар дөрвөн үйлдвэрийн нийт долоон шугамаар хоногт 3000 тонн орчим түлш үйлдвэрлэж байна.
Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс хоёрдугаар үйлдвэрт 3, 4 дүгээр шугамыг шинээр угсарч ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаагаа тус компанийн удирдлагууд хэллээ. Тодруулбал, 3-р шугам 100 хувь дуусч, 4-р шугамын угсралтын ажил 95 хувьтай явагдаж байгаа аж.
Дээрх шугамын өргөтгөл угсралтын ажил дууссанаар нийт 11 шугамаар өдөрт 3500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх айл өдөрт 3000 тонн түлш хэрэглэнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. Дээрх шугамуудын өргөтгөлийг хийж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр нийслэлчүүд түлшний хомсдолд орохгүй болох юм.
Мөн “Тавантолгой түлш” ХХК нөөц бүрдүүлэх боломжтой бий болох ажээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ