Чөлөөт бөхийн Бүх Японы өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Токио хотын “Комазава” спортын ордонд боллоо. Олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубт хичээллэдэг монгол охин Бямбасүрэнгийн Хулан 58 кг-ын жинд тав ялж алтан медалийн эзэн болов. Б.Хулан Бүх Японы аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлснээс гадна шилдэг тамирчны шагналыг хүртжээ. Өдгөө 15 настай тэрбээр энэ жилийн дөрөвдүгээр сард Хэнтийд болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлж ДАШТ, Азийн аваргад оролцсон юм. Түүний төрсөн дүү Б.Халиун 54 кг-ын жинд шилдэг наймд шалгарчээ. Энэ жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 181 сургууль, клубийн 611 тамирчин өрсөлдсөн байна.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай