Ирэх долоо хоногт ДӨРВӨН ӨДӨР амарна

Moderator
Өчигдөр 12 цаг 35 минут

Хуулинд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэх тухай заасан байдаг.

Ирэх долоо хоногт нийтээр тэмдэглэх баярын хоёр өдөр тохиож байгаа тул арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амрах аж. Энэ өдрүүд ирэх долоо хоногийн мягмар, лхагва гарагт таарч байгаа ба нийтдээ бямба, ням гаригийг оролцуулаад амралтын дөрвөн өдөртэй байх аж. 

Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм.