Дахиад Монгол дипломат дугаартай машин 5 сая тамхи хууль бусаар хил давуулж байгаад баригджээ

Moderator
2019/11/16

Энэ сард Латви улсын хилээр Монголын дипломат дугаар бүхий хоёр машин 5 сая ширхэг хууль бус тамхи илэрсэн талаар Оросын төрийн орлогын алба мэдэгджээ.

ОХУ-ын гаалийн газар, Улсын хил хамгаалалтын газартай хамтран дипломат дугаартай Монгол улсын хоёр иргэний тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр жолооч нар Казакстан улс руу гаргасан гэж хуурамчаар бичигдсэн автомашины паспорт гаргаж өгчээ.

Уг авто машинд тухайн үед Беларус улсын онцгой маръ бүхий 5, 132 800 ширхэг тамхи байсныг хураан авсан байна.