Солонгос хүүхний бөгсийг илсэн хэргээр Солонгост "жавтий" хүртэж прокуророос нь шийтгэлийг авсанҮХЦ ийн дарга Д.Одбаяр уржигдар Монголд ирсэн. Түүнийг нисэх дээр шөнөжин отсон сэтгүүлчдийн өмнө зогсож байгаад хэвлэлийн бага хурал хийгээд уучлал гуйгаад огцрохоо мэдэгдэх юм байх гэж бодсон чинь сүүлээ хавчаад алга болчихов. Харин өнөөдөр ҮХЦ ийн гишүүд нь өөрсдөө санаачлан хурал зарлаж Одбаяртай хариуцлага тооцох гэтэл " Би хэлмэгдсэн. Би төрийн 3 өндөрлөгтэй ярина. Ажлаа өгөхгүй " гэж гүрийжээ. Тэгээд Ерөнхийлөгчтэй ярих гэтэл өмнөөс нь " Чамтай ярих юм байхгүй. Ес зүйн хариуцлага хүлээж огцорох нь зөв" гэсэн бололтой. Гэтэл цэцийн гишүүдээс Одбаяртай хамт Солонгосоос ирсэн Цэцийн гишүүн Туулхүү, Баясгалан хоёр түүнийг өмөөрч бусад гишүүд нь ажлаа өг гэсэн гэнэ. Гэтэл Одбаяр " УИХ ын дарга намайг дуудлаа. Очиж уулзана" гээд гараад тэр чигтээ алга болсон сурагтай. Ерөнхийлөгч ажлаа өг гэсэн, цэцийн 9 гишүүний 6 нь огцрох естой гэсээр байтал арай Г.Занданшатар,У.Хүрэлсүх хоёр " Нэг солонгос хүүхний бөгс илээ л биз, яадгийн...." гэх юм боловуу. Арай ч үгүй байх аа. ҮХЦ ийн даргыг цэцийн 9 гишүүн хуралдаж дундаасаа сонгосон болохоор яг тэр журмаараа хусдаг хуултай юм байна.... Өгзөг илсэн хэргийн хамгийн эхний хохирогчид бол Солонгост ажиллаж буй 40 мянган иргэн. Тэдний ажил амьдралд шууд нөлөөлж байгаа. Нэг муу сэтгүүлч би хүртэл яг одоо Солонгост эмнэлэгт хагалгаанд орчихоод хэвтэж байна. Хажуу өрөөний ажмаа нар зурагт үзэж байгаад мэдээ гаруут өнөө Одбаяр. Бүгд над руу харах. Би ичиж яс хавталзах... За ямартай ч цэцийн гишүүд ирэх даваа гаригт хурал зарлаж даргатайгаа хариуцлага тооцох гэж байна. Харин энэ амралтын өдрүүдэд өнөө гайхал Д.Одбаяр хор найруулах магадлал өндөр.... Өгзөгний түүх Үндсэн хуулийн цэцээр дамжин суунагласаар...
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай