Хүмүүнлэгийн элч МУГЖ Ж.Уранчимэг орлогоноосоо 5 айлыг орох оронтой болголоо

Moderator
2019/11/15

Монголын эстрадын нэрт дуучин, хүмүүнлэгийн элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг “40 жил” нэртэй уран бүтээлийн тоглолтоо “UB palace”-т саяхан хийсэн билээ.

Эрдэнэт хотын хүндэт иргэн тэрбээр Улаанбаатар хотын таван айлд гэр бэлэглэжээ. Хүмүүнлэгийн үйлсэд 15 жил гар бие оролцож яваа тэрбээр Эрдэнэт хотод нөгөөдөр тоглолт хийнэ. Тэгэх үеэр мөн тэндхийн гурван айлд гэр бэлэглэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрхэм гавьяат маань энэ жил найман айлыг орох оронтой болгож байгаа юм.