Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!

Moderator
2019/11/14

Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар хариуцлага хүлээх хүмүүс яалт ч үгүй мөн. С.Даваасүрэн нь хариуцлагаа хүлээж огцрох өргөдлөө өгсөн байдаг. Харин Н.Баяртсайхан нь буруугаа эс зөвшөөрч одоог хүртэл өргөдлөө өгөөгүй байгаа нь сонирхолтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй гэж дээрх хоёр байгууллагын удирдлагад ойрын хугацаанд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл маргааш УИХ-аар Н.Баяртсайхан  нарыг огцруулах талаар хэлэлцэх гэж байна.

Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. Дан ганц саарал жагсаалтаас ч биш валютын ханш хэдтэй байгаад өнөөдөр хэд болсныг иргэд бэлээхэн хэлээд өгнө.  

Бүхэл бүтэн Монголын мөнгөний бодлогыг хариуцаж байсан хүн үүссэн нөхцөл байдалд өөрийгөө бараг л сайн ажилласан, огцруулах гээд байвал огцоруулал даа гэх утгатай захидал бичиж түмний дургүй хүргэж байсан нь түүнийг уг албанд тохирох ёс зүйгүй хүн гэдгийг улам ч батлан харуулж өгсөн юм.  Тиймээс Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг заавал огцоруулж банкны зээлийн хүүг бууруулах, эдийн засгийн макро орчны тогтвортой байдлыг хангах, шинэчлэлт, өөрчлөлт хийх хүнийг томилох нь чухал байна.